2021-2022 оны интерьер дизайны гол чиг хандлага

Бид та бүхэндээ 2021-2022 онд интерьер дизайны чиг хандлага ямар байх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг танилцуулж байна.

 

Минималист

Цар тахлын үеэр олон хүн хуучин, ажиллагаагүй зүйлсээс салахыг хүсэх болсон. Энэ нь зөвхөн хувцаслалтад төдийгүй гэрт ч нөлөөлж байна.

Сэтгүүлийн зураг дээрх шиг бүрэн минимализмын тухай яриагүй ч хамгийн бага чимэглэл, тавилга ашиглах талаар юм. Орон зайн чөлөөт байдал нь орон сууцанд тавигдах гол шаардлагуудын нэг.

Минимализм нь өнгөнөөс шууд хамааралтай байдаг. Тиймээс олон бус нэг төрлийн шаргал, саарал өнгийн зөөлөн палитр нь энэ чиг хандлагад илүүтэй зонхилдог.

Байгалийн урам зориг

Байгалийн материалиар бүрдсэн орчинд байх нь хүний сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг. Энд тавилга, чимэглэл гэх мэт бүх зүйлс хамаатай. Байгалийн материалийн хамгийн алдартай бүтэц нь оникс, гантиг, боржин чулуу, мод, модон эдлэл юм. 

Хөнгөн  модон тавилга дизайны гол чиг хандлагыг бүрдүүлэхээс гадна дизайныг "дулаалж", тухтай байдлыг нэмж өгдөг.

Мөн маалинган ба хөвөн, керамик эдлэл, өнгөлөөгүй вааруудыг анхаарвал зүйтэй.

Орон зайн хослол

Өнөө үед гал тогоо, зочны өрөө тусдаа байх нь цөөн болсон. Тиймээс хосолсон өрөөнд ч өрөө тус бүрийн онцлогийг хадгалах хэрэгтэй. Энэ тохиолдолд хуваалтууд нь хувийн талбайг бий болгох гайхалтай арга юм. Шилэн ба металл хаалганы аналог, зузаан хөшиг эсвэл бүр салангид бүтэц хэлбэртэй энгийн элементүүд ашиглан хуваалтуудаа хийж болно.

Гэр доторх цэцэрлэг

2021-2022 оны интерьер дизайны хамгийн сүүлийн чиг хандлага бол гэрийн цэцэрлэгжүүлэлт юм. Ихэнх хүмүүс ургамал бүхий орон зайд илүү тохь тухтай байдгаас гадна ногоон ургамал гэрт байгалийн өнгө аяс нэмдэг. 

Савтай ургамлыг арчлах нь тийм ч амар биш. Байнга анхаарал хандуулах хэрэгтэй байдаг тул та харьцангуй бага арчилгаа шаарддаг ургамал сонгож болно. 

Та гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч "Palm Springs resort and villa" хувийн орон сууцны хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77015000 утсаар авна уу.