Гал тогооны өрөөгөө тохижуулах 5 хялбар арга

Гэрийн эзэгтэй нарын хувьд гал тогооны өрөө маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд хооллох орчны тав тух, загварын шийдэл, хэв маягийг тохируулан хослуулах нь хүн бүрийн чаддаг зүйл биш. Тиймээс бид та бүхэндээ хэрхэн гал тогооны өрөөгөө тохижуулах шилдэг аргуудыг хүргэж байна. 

 

 

 

1. Ширээг ханатай ойрхон тавилгатай хослуулах

Хананд тулсан буйдан эсвэл бүрээстэй цонхны тавцан ч байж болно. Тэгш өнцөгт ширээний хажууд тохилог булангийн буйдан байвал нэн тохиромжтой.

 

2. Өнгөний зохицол

Өнгөний зохицол нь хооллох орчныг илүү тохилог тав тухтай болгодог байна. Тиймээс  цагаан өнгийг тод өнгөтэй хослуулах гэх мэтээр сонголтоо хийгээрэй. Харин хэт олон өнгө холих нь тохиромжгүй харагдахыг мартаж болохгүй.

3. Төрөл бүрийн сандал

Хоорондоо ижил биш сандлуудыг нэг газар байрлуулж хослуулах нь таны гал тогооны өрөөг сонирхолтой, өвөрмөц болгож өгнө.

4.Бүтээлч байдал

Өрөөний булан тохой бүрийг бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Зарим газрыг олон зориулалтаар ашиглаж болохоор шийдэж өгвөл тун ухаалаг шийдвэр байх болно.

5.Нэмэлт шүүгээ шургуулгууд

Нэмэлт шүүгээ шургуулга хийж болохуйц газрыг гал тогооны хэсэгтээ тусгаж өг. Нарийн шугаман шүүгээг хийж өгч чадвал та хоолны ном болон бусад чамин зүйлсээ хадгалж болох боломжтой юм.

Та бүхэн гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч "Palm Springs resort and villa" хувийн орон сууцны хотхоны талаар мэдээллийг 77015000 утсаар авна уу.