Байгалийн ногоон өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсээс хамгийн чухал нь байгалийн өнгө байдаг. Бид удаан ажилласны дараа, эсвэл аливаа зүйлээс алхам холдохыг хүсэхдээ байгаль руу тэмүүлдэг нь байгалийн өнгөтэй холбоотой байдаг аж. Сэтгэл судлаачид байгальд тэр дундаа ногоон орчинд ойр амьдарч буй хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, аз жаргалтай байдаг гэж үзжээ.

Өдөр бүр байгалиас тайвшрал, амар амгаланг мэдэрч байгаа хүний амьдралын чанар, ажлын бүтээмж өндөр байх нь гарцаагүй юм.

Ногоон өнгө ба сэтгэл ханамж

Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэх нь стрессийг бууруулан хотын оршин суугчдын сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулахад тусалдаг байна.

Хүмүүс ногоон байгууламж ихтэй газарт амьдарснаар илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай болдгийг судлаачид тогтоосон байдаг.

Ногоон интерьер дизайн

Ногоон өнгө нь айл гэрт амар амгалан тайван байдал авчирч, тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн байгаль, эрч хүчний ундарга болсон энэхүү өнгө нь өсөлт, зохицол, цэнгэг байдал, аюулгүй байдал, үржил шимийг бэлгэддэг билээ.

Ногоон өнгийг ихэвчлэн барилга байгууламж болон интерьерт сэргээн засах, тайвшруулах уур амьсгалыг бий болгох зорилгоор ашигладаг тул барилга байгууламжийнхаа дотоод орон зайд ногоон өнгийг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай. 

Хана:

Зөөлөн цайвар ногоон өнгийн хана нь сэрүүн, тайван мэдрэмжийг бий болгодог. Харин хананы өнгө тод гүн ногоон байвал бидний нүдийг цочроож тухгүй мэдрэмжийг бий болгоно.

Тааз:

Ногоон өнгө нь таазанд ашиглахад аюулгүй хамгаалалтад байгаа мэт уур амьсгалыг бий болгодог. Гэсэн хэдий ч хэт тод эсвэл гүн өнгөтэй хослуулан ашиглавал сэтгэл түгшээсэн таагүй орон зайг үүсгэж болзошгүй юм.

Шал:

Зөөлөн ногоон шал нь тайвшрах уур амьсгалыг бүрдүүлдэг. Ихэвчлэн эмнэлэгт түлхүү хэрэглэдэг ба хүний бодол санааг зөөлрүүлж мэдрэхүйг хүчтэй болгодог байна. Харин гүн ногоон өнгийн шал нь сандрал, аюулын мэдрэмжийг өгдөг.

Байгалиас авах тайвшрал болон амар амгаланг интерьерийн аргаар ойртуулж болох ч орлуулж боломгүй.

 

Та бүхэн Богдхан уулын өвөрт, үзэсгэлэнт байгальд сүндэрлэх "Palm Springs resort and villa" хувийн орон сууцны хотхоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77015000 утсаар авна уу.