PALMSPRING төсөл яагаад эдийн засгийн хувьд үр ашигтай вэ?

Тэсо Пропертис ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй төслүүдэд дээрх философийг барьж, тусгахыг хичээн ажилладаг.

Тэгвэл энэхүү төсөл маань яагаад хэрэглэгчид үр ашигтай, economy байгаа вэ?

  1. Sharing Economy шийдлийг тусгасан

Хамтач эдийн засаг гэж утгачлан орчуулах уг шийдлийг төслийн функц бүрт тусгасан. Та хүсвэл клуб хаусын тухайн нэг функцад дангаар болон эсвэл түүний талбайн тодорхой хэсэгт хөрөнгө оруулах буюу худалдан авч түүнийхээ үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг авах боломжтой. Аль эсвэл баригдаж эхлэхээс өмнө хөрнгө оруулан хүүгийн өгөөж тооцуулан авах ч боломж бий.

Харин хаусны хувьд 2 төрөлтэй бөгөөд түүнээсээ lodge төрлийн хаусыг зөвхөн уг зориулалтаар төлөвлөн, Монголд анх удаа хэрэглэгч нартаа санал болгож байгаагаараа онцлогтой юм. Харин сингл хаусын хувьд хэрэв та хүсвэл lodge хаус шиг ашиглуулах бүрэн боломжтой юм.

Lodge хаусны дэлгэрэнгүйг ЛИНКЭЭС дэлгэрүүлэнг үзэж болно.

  1. Эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй

Төвийн дулаан, цэвэр бохирт бүрэн холбогдоогүй хаусын хувьд ашиглалтын зардал ямагт асуудал байсаар ирсэн. Байгальд ойр, хотоос зайдуухан хаус авсан, эсвэл өөрөө захиалан бариулсан олон айл өрхүүд зөвхөн энэ шалтгаанаас болж хаусаа буцаан зарах, аль эсвэл үхмэл хөрөнгө болгон орхих нь түгээмэл байна. Зөвхөн зундаа очиж амьдардаг, амардаг байх нь утаа гамшиг болсон энэ цагт хэрэгцээг хангахгүй болсныг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Тэгвэл үүнийг уг төсөл бүрэн шийдсэн. Үүний тулд зураг төслөөс эхлүүлэн эрчим хүчний хэмнэлттэй байхад анхаарч, дулааны алдагдалгүй, маш бага эрчим хүч ашиглах пассив хаус байхаар төлөвлөлтийг хийлээ. Ингэснээр ижил төстэй хауснуудаас ашиглалтын зардал хамгийн багадаа 2-3 дахин бага байх урьдчилсан тооцоо гарч байна. Ашиглалтын зардлаас хэмнэгдсэн мөнгө бүрээ та гэр бүлдээ зориулах болно.

  1. Эрт төлсний өгөөж

Бид бусад төслүүддээ ч захиалга, борлуулалтыг эрт нээдэг бөгөөд ингэснээр төслийн төлөвлөлт, хаусны зохион байгуулалтаа уян хатан төлөвлөж, өөрчлөх давуу талыг бий болгодог билээ. Үүнээс дутуугүй ба нэг давуу тал нь хэрэглэгч эрт сонголтоо хийснээр өөрийн төлөлтөө хүү тооцуулан авах боломжийг бүрдүүлдэг. Та хэрэв хаусаа эрт сонгож, төлөлтүүдээ эрт хийвэл таны төлсөн төлөлт бүрт өдрийн 0,05%-ийн хүүг хуримтлуулан тооцож, үүнийгээ эцсийн үнээс хасуулан тооцох боломжийг олгодог билээ. Энэ ч утгаараа манай борлуулалтын мэргэжилтэнгүүд хэрэглэгч, захиалагч бүрээс төлөлтийн боломжийг гаргуулан тохиролцох үнийг санал болгодог.

Жишээ болгон 217,804,000 төгрөгийн үнэ бүхий 2019 оны 4-р улиралд ашиглалтанд орох нэгж байрны төлөлтөөс хамаарсан өгөөжийн тооцооллыг доор харуулав.

228,604,000 төгрөгийн үнэ бүхий байрны төлөлтөөс хамаарсан өгөөжүүд

САНАЛ БОЛГОХ ДҮН

ХЭРЭГЛЭГЧ ӨГӨӨЖ

БАНКНЫ ХҮҮГИЙН ӨГӨӨЖ

2019/2/1-нд 100% төлөлт хийвэл

189,148,068

39,455,932

22,677,448

2019/3/1-нд 100% төлөлт хийвэл

191,476,044

37,127,956

20,781,794

2019/3/1-нд 50%, 2019/8/1-нд50% төлөлт хийвэл

208,215,718

20,388,282

16,015,745

Захиалагч эрт захиалснаар зөвхөн манайхаас тооцуулан өгч буй өгөөж нь банкны хүүгийн өгөөжөөс харьцангуй их байгааг та харж байна. Үүнээс гадна төслийн явцаас хамааран үнэ ямагт өсч байх бөгөөд эрт захиалснаар явц шаттай нэмэгдэхээс өмнө илүү хямд авах боломжууд бүрдэнэ.

  1. Өсөн нэмэгдэх үнэ цэнэ

Уг байршил нь Улаанбаатар хоттой ойр, утаа стрессээс хол орших хэдий ч өдрийн турш нар харах, гэрээсээ байгалийн сайхныг харж, кофе уун суухдаа ой модыг харах байгалийн сайханд байрладаг. Шинэ нисэхийн онгоцны буудал, Улаанбаатар хотын яг голд орших бөгөөд аль ч тийшээ зам дэд бүтцийн таатай нөхцөлд оршдог. Нэгдсэн төлөвлөлттэй, зөв зохион байгуулалттай, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй гээд олон давуу талтай уг төслийн хувьд үнэ цэнэ нь цаашид ч үргэлжид нэмэгдэх нь дамжиггүй.