#PalmSprings
Төслийн нэрийг урт удаан, ундрах амьдралын бэлгэдэл болгон өгсөн. Уг төсөл нь Сэрүүн бүсийн уулын цэнгэг агаарыг халуун орны амьдралын хэв маягтай хослуулснаараа онцлог юм.
Palm буюу дал мод нь өмнөд зүг, Springs буюу халуун рашаан нь умард зүгийн төлөөлөл болон эдгээр амьдарлын хэв маягыг уг төслөөрөө хүргэж байна.
PALM - Дал мод нь дэлхий нийтээр олон соёлд сайн сайхан утгыг илэрхийлдэг. Эртний Египтэд дал модыг амьдралын мод гэж нэрлэдэг байсан бол Христийн шашинд урт удаан, энх тайван амьдралыг бэлэгддэг. Лалын шашинд аз жаргал, нэр хүндийг илэрхийлж хүндэтгэдэг. Дорнын ард түмний дунд тархсан домогт галт шувуу дал модон дээр үүрээ засаж, үхэхдээ тэндээ үнс болон хувирч, тэрхүү үнснээс дахин төрж таван зууны турш амьдардаг гэдэг тул энэхүү модыг мөнхөд дахин сэргэх, урт амьдралыг бэлгэддэг.
SPRINGS - Булаг, рашаан нь дэлхийн гүнээс ундран гарч ирэхдээ байгаль эхийн шимт бодис эрдсүүдийг өөртөө шингээж газрын гадаргаас оргилон урсдаг.
#FamilyFirst #PalmSprings
Developed by Teso Properties