Амьдарч буй орчноор ирээдүй тодорхойлогддог

Цэвэр агаар

Эрүүл энх амьдралын үндэс нь “агаар” юм. Амьд бүхэн хоол хүнсгүйгээр хэдэн хоногийг өнгөрөөж чадах ч агааргүйгээр хэдэн минутыг ч тэсвэрлэж чадахгүй билээ. Дэлхий дээрх агаар худалдан авч буй улс, хотуудтай Улаанбаатарыг харьцуулахад бидэнд хэдий амьсгалах агаар бий боловч Цэвэр үү? Бохир уу? гэдэгт учир бий.  Агаарын бохирдлын улмаас дэлхий нийтэд уушигны хорт хавдраар нас барагчдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь цэвэр агаар эрүүл амьдралтай салшгүй холбоотойг илтгэж байна. Бид хотхоноо төлөвлөхдөө нийслэлийн цэвэр агаарын бүсийг сонгосон билээ. 

Эрүүл хөрс

Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлнэ.  Улаанбаатарт хөрсний бохирдол үүсэгч шалтгаан нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хорт хаягдал зэрэг юм. Ялангуяа ахуйн ба үйлдвэрийн бохир ус гол эх үүсвэр болдог байна.  Бохирдсон хөрсний нөлөөгөөр амьсгалын замын болоод гэдэсний олон халдварт өвчин үүсдэг. Тиймээс бид оршин суугчдынхаа эрүүл ахуйг бодолцон эрүүл хөрс бүхий байршлыг сонгосон юм. Жаргалантын аманд орших Palm springs хотхон маань эрүүл, шим тэжээлт хөрсөн дээр баригдаж байгаа бөгөөд таны гэрийн эргэн тойрон байгалийн ногоон өнгөөрөө цэлийн байх  болно.

Нам гүм орчин

Хүн ам төвлөрсөн хөгжингүй улс орны бас нэгэн асуудал бол бидний үл хүссэн чимээ буюу дуу чимээний бохирдол юм. Олон сар жил таагүй дуу чимээ ихтэй газар амьдарсан хүний эрүүл мэндэд сөрөг өөрчлөлтүүд олон гардгийн нэг нь нэг нь сэтгэл зүйн өөрчлөлт юм. Хэтэрхий их, чанга дуу чимээний нөлөөгөөр хүн өөртөө итгэлгүй, гутранги, уур уцаар ихтэй, аймхай болдог нь судалгаагаар тогтоогджээ.

Тархи, чих, зүрхийг тайван байлгах нам гүм орчин Palm springs хотхонд цогцолсон бөгөөд та өөрийнхөө сонсохыг хүссэн дуу чимээг л сонсох боломж бүрдэх юм.

Байгальд ойр байршил

Хөдөлгөөн бол эрүүл амьдралын салшгүй хэсэг билээ. Амралтын өдөр ууланд алхах, өглөө сэрээд цэнгэг агаарт дасгал хийх, ой модон дунд йог, бясалгал хийхийг хүссэн бүх хүнд манай хотхоны байршил тохиромжтой юм. Уул, ой мод, цэнгэг агаар гээд байгальд илүү ойр төлөвлөлт “Palm Springs” хотхонд цогцолж байна.

Гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын эерэг хэв маягийг эрхэмлэгч Palm Springs төсөл таныг урьж байна.