Хувийн эдэлбэр газраа тохижуулах гоё санаанууд
  • WOW  гэж дуу алдам орчин үеийн хэв маяг

Монголын нөхцөлд усан бассэйныг өөрийн эдэлбэр газартаа шийдэх нь “ваав” гэж дуу алдам төлөвлөлт болох болно.  Өвлийн улиралд мөсөн коток байдлаар ашиглаж болно шүү дээ.

Мөн эдэлбэр газартаа яагаад спортлог орчин бүрдүүлж болохгүй гэж? Бяцхан үрсээ дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэхэд нь зориулж тусгай орчныг бүрдүүлж өгөөрэй.

  • Хувийн тайз

Гэр бүлийн дурсамж дүүрэн өдрүүд энд л өрнөх болно. Гэрээсээ гадна орчинтойгоо шууд холбогдсон зохион байгуулалттай хийгдэх бөгөөд тайзны арын хэсэг танай гэрийн аль нэг өрөөтэй холбогдоно гэсэн үг. Зуны орой бяцхан хэмжээний эвэнт, үдэшлэг, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдээ энэ тайзан дээрээ хийхэд тохиромжтой шийдэл байх юм.

  • Өөрчлөхөд амар шийдэл

Ногоон модод, цэцэгс, дүүжин сандал, кофены ширээ. Байршлыг нь л зөв олоод тавьчихвал, бас өнгөө гоё сонгочихвол энэ бол төгс зохицол бас өөрчлөхөд хамгийн хялбар шийдэл юм. Хэрвээ та аливаа хэв маягаас амархан уйддаг хүн бол жижиг өөрчлөлтүүдээр эдэлбэр газраа тансаг орчин болгон хувиргах боломжтой.

  • Тайвширлыг бэлэглэх  орчин

Модод, боржин чулуун зам, моддын сүүдэрт байрлах хэвтэж амрахад, ном уншихад зориулсан сандал гэх мэт зүйлсээс бүрдсэн орчин нь танд амар амгаланг бэлэгдэх болно. Энгийн хэрнээ эгэлгүй, аниргүй орчинд өөрийнхөө дотоод хүнийг сонсон суух болно.

Та Жаргалантын аманд байрлалтай "Palm springs" төсөлтэй танилцахыг хүсвэл Энд дарна уу.