Гэр бүлээрээ

Цэвэр агаар амьсгалж, байгальд гарснаар тархины цусан хангамж сайжирч, сэтгэн бодох чадвар нэмэгдэх, стресс буурах давуу талуудтай юм. Хүн бүр өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, байгальтай илүү ойр амьдарснаар эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулалт хийх болно.
Агаарын чанар муу байгаа нь амьсгалын замын өвчин, бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх болсон байна. 

Тиймээс цэвэр агаарын бүсэд орших Palm Springs төсөл гэр бүлээрээ Байгальд гарахыг уриалж байна.  Ой модтой цэвэр агаарт гарснаар цусыг тэжээлээр хангах, уураг тархийг амраах, нянг устгах, уушиг цэвэршүүлэх, дархлааг сайжруулах үр нөлөөтэй байдаг. 

Яагаад заавал ОЙ МОД гэж хэмээн бодож байж болох юм. Бидний амьсгалж буй цэвэр агаарыг ой мод гаргадаг бөгөөд агаарын чанарыг сайжруулдаг. Мөн агаарын бохирдлын хэмжээг буулгах, нүүрстөрөгчийн давхар ислийг шүүх, хүчилтөрөгч ялгаруулах, агаарыг чийгшүүлж, чанарыг нь сайжруулах, дуу чимээг сааруулах, хүний сэтгэлзүйд таатай нөлөө үзүүлэх гэх мэт олон давуу талтай. Тиймээс гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, байгальтай илүү ойр байх нь бидний эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болох юм.

Palm springs төслийн байрлал болох Жаргалантын ам нь ууландаа шигүү ой модтой бөгөөд хус, нарс, гацуур мод ургадаг.   Мөн хотхон дотроо өвлийн цэцэрлэгт хүрээлэнтэй байхаар төлөвлөсөн нь халуун орны дал модыг уулын цэнгэг агаартай хослуулсан төгс шийдэл билээ. 
Долоо хоногт нэг удаа агаарт гарах биш насан туршдаа цэвэр агаарт амьдрах боломжийг бид олгож байна.