Гал тогооны өрөөг чимэх 5 гайхалтай ургамал

Ингээд гал тогооны өрөөнд ургуулахад тохиромжтой 5 ургамалтай танилцацгаая.

  1. Амархан ургадаг ургамлууд

Базилик, розмерин, орегана гэх мэт ургамлууд нь амархан ургадаг хэрнээ хоол хийхдээ ч ашиглаж болдогоороо давуу талтай юм.

  1. Аалзан ургамал

Энэхүү ургамал нь гал тогооны температур ямар байхаас үл хамааран ургадаг бөгөөд хурц гэрэлтэйд илүү сайн ургадаг. Гал тогооныхоо тавилганы хамгийн дээд хэсэгт эсвэл орон зайгаа хэмнэхийн тулд ханандаа өлгөж болох юм.

  1. Алое Вера

Зуун наст нь цэцгийн тавиур дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдахаас гадна хоол хийх үедээ гараа түлсэн тохиолдолд ишийг нь таслан авч шүүсийг нь түрхэхэд эдгээх ашиг тустай байдаг.

  1. Мөлхөө

Мөлхөө ургамал нь гал тогооны өрөөнд чийгшил, температур хамаарахгүйгээр хамгийн сан ургадаг тул таны №1 сонголт байж болох юм.

  1. ZZ ургамал

Энэхүү ургамал нь мөн адил гал тогоонд тарихад тохиромжтой байдаг бөгөөд услахаа мартаж хэд хоносон ч хатахгүйгээр байж чаддаг тэсвэртэй юм.

Хэрвээ та гал тогооны өрөөнөөсөө бүхэл бүтэн байгалийг ширтэхийг хүсвэл Palm springs resort and villa төсөлтэй танилцаарай.