Эдэлбэр газраа зочны өрөө гэж сэтгэн тохижуулах нь

1.      “Айлаас гуйхаар авдраа ух”

Агуулахдаа хадгалсан хуучин тавилгууд, жижиг хэрэглэл, баярын чимэглэлүүдээ ашиглан эдэлбэр газраа тохижуулах нь маш гайхамшигтай хослолыг бий болгодог аж.

2.      Багахан хурц өнгөөр тоглоорой

Сандалны жижигхэн дэр болон савлуураа хурц өнгөтэйгөөр сонгож үзээрэй. Энэ нь маш чамин харагдах бөгөөд зуны өдрүүдэд эрч хүчийг нэмэх болно.

3.       Хуучин болон шинийг холь

Эдэлбэр газраа тохижуулах санааг олсон цагаасаа ашиглах зүйлсээ хэрхэн бага зардлаар бүтээх талаар бодож эхлээрэй. Бүгдийг шинээр авах гэж хичээх биш шинэ болон хуучин тавилгаа хослуулах нь зардал багатай хирнээ винтаж загварыг бүтээх болно.

4.      Тав тухыг нэгт тавь

Байгалийн сайханд амьдрахдаа тайтгарлыг мэдрэх нь хамгийн чухал бөгөөд дээр үед эдэлбэр газрыг тийм ч тухтай болгож тохижуулдаггүй байсан. Ням гарагт сонин уншиж суух, жаргах наранд дарс шимэн суухдаа тав тухтай байх нь нэгт тавигдах болно.

5.      Санаанд оромгүй шийдлийг тусга

Дизайнер Буллард “Хэрэв та гаднаа хана босгож толин тусгалтай болгох нь гайхалтай болж магадгүй” хэмээн хэлсэн байна. Гадаах орон зайд ханан дээр толин тусгал хийх нь үнэхээр сонирхолтой шийдэл болдог. Энэ нь нарны тусгалыг ойлгон гэрэлтүүлэхээс гадна орон зайг өргөжүүлэх, гадна орчинд илүү гэгээлэг орчинг бий болгоход тусалдаг.

Айл бүр эдэлбэр газартай Palm Springs төсөл нь байгалийн үзэсгэлэнт газар болох Жаргалантын аманд байрлаж байна.