Palm Springs resort and villa төслийн дотор системийн талаар эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр:

Барилга нь хүн эсвэл технологийн хувьд гадна орчин, гадны үйлчлэлээс бүрэн тусгаарлаж, хамгаалж тав тухтай байлгах үүрэгтэй. Төвлөрсөн системээс ангид баригдаж буй төсөл дээр ашиглалтын зардлыг яавал бага байлгах вэ? гэдэг асуудал тулгардаг. Дотор орчин нь  хүндээ аль болох таатай, тухтай эрүүл орчин бүрдүүлэх ёстой. Тиймээс  би халаалтын систем, оршин суугчдын тав тухтай байдал болох агаар сэлгэлтийн системруу анхаарч  зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Palm Springs resort and villa төслийг бид эрчим хүчний хэмнэлттэй байлгахын тулд архитектур төлөвлөлтийн шатнаас эхлэн ойрын үзүүлэлтүүд, оврын үзүүлэлтүүд , дулаалгыг ямар түвшинд ямар хэмжээгээр хаана нь хийж өгөх талаар анхаарна.  Үүнээс засварчлал хийж байгаад хамгийн зохистойг сонгох шаардлагатай.

Дараагийн нэг шийдэл нь агаар сэлгэлтийн асуудал.  Хэдий хотоос хол агаарын орчин хамгийн сайтай бүс нутагт байсан ч гэсэн эргээд барилга маань дотроосоо бохирддог. Өөрөөр хэлвэл бид өөрсдөө амьсгалах явцдаа дотор агаараа бохирдуулж байдаг.  Тиймээс энэ бохирдсон агаарыг яаж үр дүнтэй зайлуулж гаднаас орсон  хүйтэн агаарыг  ямар аргаар  эрчим хүч бага зарцуулж халаах шаардлагатай гэсэн консевц дээр ажиллаж байна.

Монголд зарим компианууд барилга барьсан хойноо халахгүй, хөрөхгүй, хэрэглээ өндөр чийгтэй  байна гэсэн асуудлуудтай тулгардаг. Palm Springs resort and villa нь уг асуудлыг эхний шатанд шийдэхээр төлөвлөж буй учир бусад төлөвлөлтөөс онцлог давуу талтай.